What’s Asian Beat
Asian Beat гэж юу вэ?
“Asian Beat” бол амьд хөгжим сонирхогч хамтлагуудийн оролцдог хамгийн том уралдаант наадам юм. Азийн бүс нутгийг хамруулан зохион байгуулагддаг. Өвөл болгон орон нутагтаа болон үндэсний уралдаанд шалгарсан ялагчид нь “Grand Final”-д шалгарч оролцоно. Тэдгээр нь Азийн амьд хөгжим сонирхогч том хамтлагуудтай нэг тайзан дээр хамт тоглох боломжтой.
1998 онд Yamaha корпораци нь энэхүү үйл явдлыг “Band Alert” гэдэг үйл ажиллагаагаар эхлүүлсэн бөгөөд 2001 онд “Asian Beat” хэмээн нэрийг нь өөрчилжээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн нэрт тоглогчид шүүгчээр оролцож байсан. Nathan East, Wes Borland, Tommy Aldridge болон Sonny Emory. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байвал та манай энэхүү уралдааны түүхийн талаар website-нд орж үзнэ үү.
Ирж буй 13 дахь Asian Beat 2010 уралдаант наадам нь Азийн 11 оронд зохион байгуулагдах болно. Уралдааны сүүлчийн шалгаруулалтанд үлдсэн оролцогчид Тайлэнд улсад 11 сард финалийн тоглолтонд оролцох болно. Азтай үзэгчид 13 хамтлагийн тоглолтыг үззх боломжтой юм. Үүнд 12 орны ялагчид мөн Tokyo Band Summit-ийн финалийн ялагчдийн нэг хамтлаг урилагаар оролцох болно. Уралдааны төрөл бүрийн шалгаруулалтын сүүлийн үеийн мэдээнүүдийг манай site-аас орж аваарай. Мөн Grand Final-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээнүүдийг энэхүү site-аас орж авч болно.

- # Asian Beat 2010
- Оролцох орнууд / Бүс нутгууд : Thailand, Malaysia, Singapore, Indonesia, Mongolia, Hong Kong, Mainland China, Taiwan, South Korea, Mexico, India
- # Asian Beat 2010: Финал
- Үйл ажилгааны нэр : "Asian Beat 2010"
- Он сар өдөр : 2010 оны 11 сарын 14 (Бүтэн сайн өдөр). Хаалга 12 цагт нээгдэнэ. Тоглолт 13 цагт эхлэнэ.
- Үзвэрийн үнэ : Үнэгүй
- Оролцогчид : 12 хамтлаг Asian Beat 2010-н хамтлагуул мөн Tokyo Band Summit-н 1 хамтлаг
- Зохион байгуулагдаж байгаа газар : Aksra Theatre (Bangkok, Tahiland)
- Онцгой зочин /шүүгч : James Lomenzo (Bassist)
Хамтлагуудын бүртгүүлэх, оролцох зааврууд
- A. Шаардлагууд :
-
- Бүх оролцож буй хамтлагууд сонирхогчид байх ёстой. Анкет бөгөлсөн үед болон финал хүртэл хамтлаг нь мэргэжлийн дуу бичлэгийн компанитай ямар нэгэн гэрээ хийгээгүй байх ёстой.
- Оролцож буй хамтлаг нь 2-12 хүний бүрэлдэхүүнтэй болон мэргэжлийн хөгжим зэмсгүүдийг тоглолтийн үед хэрэглэж болно.
- AЕвропийн сонгодог хөгжмөөс гадна бусад хөгжмийн төрлөөр оролцож болно.
- Хамтлагийн гишүүд нь уралдааны явцад өөрчлөгдөж болохгүй.
- Нэг хүн зөвхөн нэг л хамтлагт оролцож болно.
- Бүх хамтлагийн гишүүд нь төлөөлж буй орныхоо иргэн нь байх ёстой. Нас хүйс мэргэжил яс үндэс харгалзахгүй.
- Өмнөх зохион байгуулагдаж байсан Band Alert юм уу Asian Beat-ийн финалд оролцож байсан хамтлагууд Asian Beat Grand Final-д оролцох эрхгүй.
- B. Дуу :
-
- Орон /бүс нутгийн болон Asian Beat Grand Final-д дуулж байгаа дуу нь бүгд ижил нэг дуу байх ёстой.
- Зөвхөн оригинал дуу дуулах эрхтэй.
- Урд нь Asian Beat- д оролцож байсан дуугаар орж болохгүй
- Янз бүрийн хөгжмийн зэмсэг болон, sampler, DJ gears зүйлсүүдийг хэрэглэж болно.
- C. Хөгжмийн зэмсэг болон багажууд :
-
- Asian Beat Grand Final-д оролцогчид зөвхөн Yamaha-н бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх ёстой.
- Yamahа-н санал болгодоггүй зэмсэгүүдийг хэрэглэж болно. Жишээлбэл l: guitar & bass amplifier, percussions, cymbals, folklore, and turntable.
- D. Зохиогчийн эрх :
- YAMAHA CORPORATION нь оролцогчдийн зураг, видеог тоглолт болон бүх нийгмийн харьцаанд хэрэглэх эрхийг эдлэх болно. Жишээ нь үндэсний болон бүс нутгийн финалийн тоглолтуудыг Asian Beat-ийн web site-дээр оруулж болно.
- E. Asian Beat финалийн шагналууд :
- Дараах шагналуудыг өгөх болно.
- Хамтлагийн шагнал
- - Тэргүүн байрын шагнал (нэг хамтлаг авах болно)
- US$3,000 + $2000-ийн үнэтэй дүйцэхүйц Yamaha брэндийн хөгжмийн зэмсэг
- - Удаах байрууд (2 хамтлагт өгөх болно)
- US$1,500 + $1000-ийн үнэтэй дүйцэхүйц Yamaha брэндийн хөгжмийн зэмсэг
- Ганцаарчилсан шагналууд
- - Шилдэг дуучин
- - Шилдэг гитарчин
- - Шилдэг басс гитарчин
- - Шилдэг даралтат хөгжимчин
- - Шилдэг бөмбөрчин
- Тус бүр $1000-ийн үнийн дүнтэй дүйцэхүйц Yamaha брэндийн хөгжмийн зэмсэгээр шагнагдана.
- Хамтлагийн шагнал

